НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА 2011 ТӨСӨЛ

Манай компани нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд “Нийгмийн хариуцлага-2011” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төслийн хүрээнд нийгэм, хүн амын хөгжил болон эрүүл мэндийн салбарт чиглэсэн тэдний үйл ажиллагааг дэмжсэн, экологи, орчин ахуйн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн, нийгмийн олон янзын давхаргыг хамраад байгаа өвчлөл, ядуурлыг бууруулах зэрэг олон талт үйл ажиллагааг хамарсан төсөл байхыг зорьж байгаа юм.

Дэлгэрэнгүй

НОМ ДОР МӨРГӨМҮҮ

 Ганжуур буюу Зарлигийн орчуулга хэмээх нь хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэх, зөв замаар замнан, оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай Бурхан багшийн амаар айлдсан хамаг сургаалын чуулган ажээ. Бурхан багшийн тэрхүү аман зарлиг Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж, зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан томоохон бүтээл бол Данжуур буюу Шашдарын орчуулга юм.

Дэлгэрэнгүй

НЭКСТ ЭЛЕКТРОНИКС "АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын ерөнхийлөгч дэмжиж, ивээлдээ авсан нэгэн томоохон хөтөлбөр бол “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аян юм. “Шийдлийн гарц” ТББ-ын залуус санаачлан, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран, цусны нөөцийг нэмэгдүүлэн, зохих түвшинд хүргэх, байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх зорилгоор эхлүүлсэн аяныг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, сайн үйлсийг “санхүүжүүлэгч” Нэкст Электроникс ХХК ивээн тэтгэн ажиллаж байгаа билээ.

Дэлгэрэнгүй

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНОО ХАМГААЛЦГААЯ

Бидний зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн нь технологийн хамгийн сүүлийн үеийн  дэвшлийг агуулсан, хүний ахуй амьдралыг хялбарчилсан, орчин үеийн загвар дизайнтай байхаас гадна тухайн нийлүүлж буй бүтээгдэхүүн хүрээлэн буй орчиндоо ямарваа сөрөг нөлөөгүй байх ёстой гэсэн шаардлагыг байнга тавьж ажилладаг.

Дэлгэрэнгүй

ЯПОНЫ АРД ИРГЭДЭД ТУСАЛЛАА

2011 оны 3 дугаар сард Токио хотоос 400 км зайд Японы баруун өмнөд хэсгийн Хоншу аралд  8,8 магнитудын хүчтэй газар хөдөлж,  зургаан метрийн өндөртэй цунами үүссэн.  Зөвхөн Токиод 14 том үйлдвэрт түй­мэр гарч, хэд хэ­дэн атомын цахилгаан станц ослын зогсолт хийсэн. Дөрвөн сая орчим байшингийн цахилгаан тасарч, олон хот сууринд тээврийн ажиллагаа тасалдан, Sony, Nissan, Toyota зэрэг корпорацийн  үйлдвэрүүд зогссон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Байгалийн гамшигт үзэгдэл хоёр цаг гаруй үргэлжилсэний улмаас эрдэнэт хүний амь хэдэн мянгаараа эрсдэж, эд хөрөнгө тоймгүй ихээр сүйдэж, Японд нөхөж байршгүй гарз хохирол учирчээ.

Дэлгэрэнгүй

ЗАЛУУСЫН ХҮСЭЛ СОНИРХЛЫГ ДЭМЖЛЭЭ

 Монголын театрийн үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтан орчин үеийн залуусын хүсэл сонирхол, авьяас билгийг дэмжих зорилгоор явуулж буй To be or not to be театрчилсан реалити show-г ивээн тэтгэж оролцож буй нь Монголын театрын урлагын хөгжлийг нэмэгдүүлэх, залуусын идэвхи санаачлага, ирээдүйд оруулж буй оюуны хөрөнгө оруулалтыг дэмжсэн өндөр үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. 

Дэлгэрэнгүй

ХҮҮХЭД БАГАЧУУДЫН БОЛОВСРОЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг дэмжин МҮОНТ, ТВ5  телевизээс зохион байгуулсан “Сурагч солилцооны хөтөлбөр”-т Архангай аймгийн Тариат сумын болон нийслэлийн Шинэ монгол дунд сургуулийн сурагчид мөн Увс аймгийн Улаангомын болон нийслэлийн Хобби, Эрдмийн ундраа дунд сургуулийн сурагчид хамрагдсан юм.  Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар сурагчид шинэ найз нөхөд, аав, ээжтэй болж, өөр орчинд амьдарч, их зүйлийг сурч, мэдэж авчээ.

Дэлгэрэнгүй

ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ БАЯРЛУУЛЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр манай компани, МУИС-ын Ротаракт клубын залуучууд, Хромсомын өөрлөлттэй хүүхдэд туслах сангийн хамт олонтой хамтран Дауны хам шинж өвчтэй хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжих, баярлуулах зорилгоор Маамуу нааш ир тоглоомын төвд хүүхдүүдийг баярлуулаа.Дауны хам шинжтэй хүүхдүүд нь бие мах бод, оюун санааны хөгжлийн хувьд энгийн хүүхэдтэй харьцуулахад гурваас таван жилийн хоцрогдолтой байдаг.

Дэлгэрэнгүй

You must have the Adobe Flash Player installed to view this player.
You must have the Adobe Flash Player installed to view this player.
Видео реклам
Бидэнтэй нэгдээрэй